Wednesday, July 25, 2018

Сонжоо: Танд ямар мэргэжил тохирох вэ?

Та өөрийн сонгосон мэргэжлээ зөв гэдэгтээ хэр итгэлтэй байдаг вэ. Эсвэл танд ямар мэргэжил илүү тохирохыг мэдэхийг хүсвэл доорх сонжоо танд тусална.  Таны сонгосон үсгийн харгалзах тоо. А-1, Б-2, В-3, Г-4 гэж тоолно.
1. Өдөр дууслаа. Найз чинь гэнэтхэн утасдаад үдшийг хамт өнгөрөөх санал тавьжээ. Үүнд чи бэлэн биш. Ямар хариу өгөх вэ?
  • А.  “Уучлаарай, ядраад байна. Дараа уулзъя”
  • Б.  “Ядраад л байна гэхдээ чи хүсээд байвал....”
  • В. “Сайхан санаа. Хагас цагийн дараа уулзъя”
  • Г. “Дараа нь чи гэрт хүргэж өгвөл, тэгье л дээ
2. Хамгийн сайхан амралтын өдөр бол:
  • А. Агаар салхинд гарах, найз нарынхаа хамт цэнгээний газраар хэсэх
  • Б. Зөвхөн өөртөө зориулах, нэн ялангуяа сайхан номтойгоор халуун усанд орж хэвтэх
  • В. Хайрттайгаа цуг бол хаана байх нь хамаагүй
  • Г. Зуслан гэр бүл хүүхэд
3. Хүүхэд ахуй цагт чиний бүхнээс илүү дуртай байсан зүйл чинь:
  • А. Тоглоомтойгоо ярих, жүжиг тоглоом зохион байгуулах, амандаа дуу аялах
  • Б. Эцгийн ярьсан түүх, эсвэл “томчуудын яриаг”  сонсох
  • В. Хүүхэлдэйгээр тоглох, зураг зурах, ном унших
  • Г. Гадаа хүүхдүүдтэй тоглох
4. Та нар оройн хоол хамт идэхээр өмнөөс тохиролцжээ. Гоёж гангалаад түүнийг хүлээнэ....Гурван цаг хүлээлээ. Хүлээгээд юу бодож зогсох вэ?
  • А. Тэр ажилтай байна. Амжих ёстой.
  • Б. “Тэр надад хайргүй болж байгааг би мэдээд байсан юмаа”
  • В. “Эрчүүд ийм өөдгүй.... телевизээ үздэг хэрэг”
  • Г. “Оргилуун дарсаа хөргөгчиндөө тавихгүй бол бүлээн болчихно”
5. Нэр хүндтэй нэгэн хуралд илтгэл тавих санал чамд иржээ. Чи хэсэг бодоод ингэж хариу өгнө.
  • А. Энэ үеэр ёстой завгүй.
  • Б. Энэ чинь миний сэдэв учир дуртайяа зөвшөөрнө.
  • В. Найз нөхөд хамтран ажиллагсдыг илтгэлийг бэлтгэлд татан оруулж чадвал зөвшөөрнө.
  • Г. Бэлтгэлд хөлс төлөөд хэрэв илтгэл амжилтгүй бол шагналаас хасахгүй байх.
6. Эцсийн эцэст тэрээр чамайг эцэг, эх хамаатан садантайгаа танилцуулахаар шийджээ. Гэр бүлийн нэгэн баяраар үүнийгээ тэр зохицуулсан байна. Чи хэнийг ч танихгүй. Тэдэнд чи ямар сэтгэгдэл үлдээх вэ?
  • А. Жинхэнэ од болсон.
  • Б. Сайн гэрийн эзэгтэй гэсэн/ чи ихэнх цагаа эмэгтэйчүүдийн хамт гал тогоо хавиар өнгөрөөнө.
  • В. Даруухан гэж.
  • Г. Найрны хөгжөөгч гэсэн
7. Чиний найз охин чинь ойрын үед зан муутай. Чи:
  • А. Найз нөхдөөсөө асуудлыг лавлан ойлгохыг хичээнэ.
  • Б. Хоёулаа уулзаж илэн далангүй ярилцана.
  • В. Найз бүсгүйгээ өөрөө асуудаа ярьтал нь хүлээнэ.
  • Г. Юу болоод байгааг шууд л асууна.
8. Гал тогоонд шинэ хөргөгч хэрэгтэй болжээ. Чи юу хийх вэ?
  • А. Танилуудынхаа дунд “асуулга”явуулж ямар загварын хөргөчтэй, яагаад гэдгийг эхлээд мэдэж авна.
  • Б. Сурталчилгааны материал судална.
  • В. Дэлгүүрээр өөрөө явж бүх загварыг харьцуулж үзнэ.
  • Г. Найз залуугаасаа асууж лавлана. Учир нь тэр техникийг чамаас илүү мэднэ.
9. Найз бүсгүй чинь хурим хийнэ. Чи хуримын бэлтгэлд идэвхитэй оролцоно. Гэхдээ өөртөө ямар үүрэг авах вэ?
  • А. Хуримын зугаа цэнгээний төлөвлөгөөг зохионо.
  • Б. Байрыг нь чимэглэнэ.
  • В. Найрыг удирдан зохион байгуулна.
  • Г. Үйлчилгээнд оролцох
10. Чамайг гадагш гарах гэж байтал хувцас чинь “хамгийн соонирхолтой” газарт оёдлоороо ханзарчээ. Өөр хувилбар байхгүй. Чи ямар арга хэмжээ авах вэ?
  • А. Дээгүүр нь тод өнгийн том алчуур ороогоод урагшаа
  • Б. Ажлаас хожимдох байсан ч оёод суухаас
  • В. Өөр хувилбаргүй гэж байх ёсгүй.
  • Г. Чамайг гараад хэрэггүй гэсэн дохио биш үү?
11. Чи ихээхэн зүтгэл гаргаж байж нэг жил гадаадад дадлага хийх боллоо. Зөвшөөрлөө аваад.
  • А. Түгшүүр: жилийн дотор хайртай хүн чинь чамайг мартвал яана.
  • Б. Түгшүүр: явахаасаа өмнө ажлаа амжуулж чадахгүй нь
  • В. Түгшүүр: жилийн дотор очих орноороо аялж, хөрш орнуудаар нь орж чадахгүй  байх
  • Г. Түгшүүр: дараа нь яахыг хэн мэдэхлээ
12. Хамт ажилласаж байсан хүн чинь ноцтой алдаа гаргажээ. Одоо түүнийг зөвлөлийн хурлаар авч хэлэлцэнэ. Тэрээр чамаас зөвлөлгөө авах хүсэлтэй. Чи:
  • А. Дарга нарын тавьж болох асуудалд хамт хариу бэлдэх
  • Б. Хоёулаа дарга дээр хамт орж тайлбар хийж ойлгуулах
  • В. Сэтгэлийг нь бага ч гэсэн  өргөхийн тулд чи шоколад худалдан авч дайлах
  • Г. Түүнийг өмнөх зүтгэлийг үнэлсэн тодорхойлолт бичих

Одоо оноогоо тоолоорой.

28-36 оноо ба түүнээс дээш
Чи сюрприз, өөрчлөлтөд дуртай. Уран бүтээлч эхлэл чамд сонин. Чи моодыг идэвхтэй сонирхдог нэгэн. Чамайг орчныхон чинь хэрхэн нэрлэдгийг чи мэднэ. Чи дуучин, жүжигчин, бутикийн худалдагч, сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгч гэх мэтийн олны өмнө ил мэргэжилд хамгийн их таарах хүн. Стилийн мэдрэмж чинь загвар зохион бүтээгч, дизайнч, чимэглэлчийн мэргэжилд тусална. Ер бусын тохиолдолд зохицох чадвар чинь нарийн бичгийн дарга, зохион байгуулагч болоход чинь нэмэртэй. Урлагаар ажиллах нь заавал зураг зурах эсвэл тайзнаа дуулах биш гэж чи өмнө нь бодож байсангүй. Галерейн бизнес, продюсерын ажил, загварын ертөнцийн менежментыг сонирхоод үз. Мөн чөлөөт цагаараа өгүүлэл бичих, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад оролцоод үзэх хэрэгтэй.
19-27 оноо
Чи төрөлхийн лидер. Чи юу хйихээ мэддэг учир хүмүүст чамд итгэдэг. Ямар ч ажил эрхэлж байсан эцэст нь жолоодлогод гарна гэдгээ та сайн мэддэг. Стратегийн тооцоо, олон хувилбар гаргадаг чинь хуулийн зөвлөгөө, банк, санхүү, захиргааны ажилд хэрэгтэй гэдгийг чи мэддэг. Гэхдээ чи сэтгэлдээ ажил хэрэгч хүн учир өөрийн бизнестэй болохыг боддог. Шууд бүтэхгүй, нэлээд ажилтай гэдгийг мэдэхийн тулд эхлээд тэр бүгдийгээ менежерийн практикт гэж бод. Ажилд захирагдсан хүн болно гэж өмнө нь чи бодож байсангүй. Энд зохицуулалт шаардлагатай. Заримдаа амралтын өдрөө төлөвлөлтгүй өнгөрүүлэх нь тустай. Бүгдийг хянах гээд хэрэггүй. Ялангуяа ойрын хүмүүсээ. Тэд хүсэхгүй бол өөрийнхөөрөө чирээд хэрэггүй. 
9-18 оноо
Бусад хүмүүстэй харицах нь чиний амьдралын гол шаардлага. Хамт ажиллагчидтай харилцах нь чиний ажил, мэргэжил ахихаас чухал гэж чи боддог. Чи сайн асрагч, багш, бизнес дасгалжуулагч, нийгмийн салбарын ажилтан байж чадна /болчихсон ч байж магадгүй/. Тэр бүгдээс гадна чи амьд ертөнцөд дуртай. Тиймээс экологич, ландшафтын дизайн, малын эмч байхад тохиромжтой. Албан байрнаас гадна ажил мэргэжил явахгүй гэж чи боддог байж. Үйлчлүүлэгч нар эсвэл гэртээ ажиллах мэргэжлийг сонгох гээд үзэхэд илүүдэхгүй. Жишээлбэл: чи гоо зүйч, нүүр засагч эсвэл арилжааны сүлжээний сайн ажилтан байх магадлал өндөр хүн. Магадгүй чиний нийгмийн идэвх, шударга ёсны төлөө гэдэг эрмэлзэл чинь чамайг улс төрд ч ороход тустай байж болоа талтай.
8-аас доош оноо
Чи, логик, дэг журмыг эрхэмлэдэг нарийн хүн аж. Бүх ажиллагаа чинь зөв зүйтэй байх нь чамд хамгийн чухал. Чи алдаа гаргана гэж айдаг учир тэр нь чиний сул тал. Сэтгэгч, судалгаа шинжилгээ хийгч зэрэг чанар чинь шинжлэх ухааны салбарт хэрэгтэйг чи мэднэ. Авъяас чинь анагаах, мэдээллийн технологич, биологид хүчээ үзэхэд тусална. Төлөвлөлт, дүн шинжилгээ, тодорхой шийдэл  гаргах салбарт чи сэтгэл өөдрөг ажиллана. Нягтлан бодогч, статистикээр ч ажиллаж болно. Олон хүнтэй харилцаж ажиллах нь чамд залхуутай гэж чи өмнө нь боддог байж. Телевизийн хөтлөгч болно гэж зүтгэлгүйгээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах эсвэл рекламын менежмент буюу уран барилгачийн мэргэжлийг сонирхоод үзвэл дээр. Хүмүүстэй харилцах асуудлыг өөр хүн хариуцаад ирсэн тохиолдолд чи тэнд амжилт гаргаж болох юм.

Monday, July 23, 2018

Сонирхолтой сэтгэл зүй 1

  1. Дуу хөгжим, сэтгэл хөдлөл, ой тогтоолт нь харилцан холбогддог.  
Дуу хөгжим нь ой тогтоолттой амархан холбогддог гэдгийг мэдэрсэн хүмүүс олон байдаг байх.
Тэр мэдрэмж тань зөв юм. Америкийн их сургуулийн нэгэн оюутан нь тэмдэглэл бичингээ 1 сарын туршид туршилт хийсэн байна. Үр дүнгээр аз жаргалтай, гунигтай , уйтгартай  гэх мэт сэтгэлзүйн өөрчлөлттэй үед сонссон дуу хөгжим нь тархинд гүн хоногшиж үлддэг гэдгийг ойлгосон байна. Өмнө нь сонссон дуу хөгжим, хөгжмийн аялгуу нь тухайн үеийн сэтгэлийн мэдрэмжтэй холбогдож, удаан хугацааны ой болж хадгалагддаг. Хамгийн дуртай дуу нь тухайн хүн хамгийн ихээр баярласан мөчид анх сонссон дуу байдаг гэнэ.

  1. Эрч хүчтэй аялгуут дуу сонсвол нь харах ертөнц тань тэлнэ.
Дуу хөгжим, сэтгэл судлалтай хүчтэй холбогддог.Орландын Горниген их сургуульд сэтгэл хөдлөлийн зураг ашигласан туршлагаар хөгжилтэй хөгжмийг сонсох үед инээсэн зураг руу анхаарал хандагддаг. Энэ нь өнөөг хүртэлх хийгдсэн ижил төрлийн туршилтыг үндэслээд харааны мэдээлллийг хүлээж авах тархины өвөрмөц чанартай холбоотой гэж үзсэн. Эсрэгээр гунигтай дуу сонсоход инээмсэглэл төрхийн зураг нь бага зэргийн гунигтай юм шиг харагддаг гэнэ. Мэдээж хөгжим сонсохоор дотоод сэтгэл ч гэсэн дагаад өөрчлөгддөг. Сэтгэлээр унасан үед аз жаргал, эрч хүчтэй , цоглог ритмтэй хөгжмийг сонсвол сэтгэл санаа ч гэсэн дагаад өөрчлөгддөг гэнэ.

  1. Мөнгөө бусдын төлөө зарцуулахад аз жаргалын мэдрэмж нэмэгддэг гэнэ
Элизабет мөн Майкл Ноутон нарын бичсэн Аз жаргалын мөнгө нэртэй номонд нэгэн туршилтийн талаар бичигдсэн байдаг.  Америкийн хэлний сургууль, Харвард Скюар сургуулийн  эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж гаргасан дүнгээр өөрийнхөө төлөө биш бусдын төлөө мөнгөө зарцуулахад илүү сэтгэл ханамж, баяр баясал нэмэгддэг болох нь тогтоогджээ.
Эд зүйлд мөнгөө зарцуулахаас илүү хэн нэгэнд тусламж үзүүлэх, хэн нэгнийг баярлуулахад мөнгөө зориулахад хэн нэгнээр үнэлүүлсэн мэдрэмж төрж өөрийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг гэнэ. Ингэж үүссэн харилцаа ч аз жаргалыг харилцааг нэмэгдүүлэхд гол нөлөөлөл үзүүлдэг гэнэ.    

  1. Итгэл үнэмшлээр хүний сэтгэл аврагддаг.  Хүнд сэтгэлээ даатгах үнэт зүйл байх хэрэгтэй
Америкийн сэтгэц судлалын нэгэн сэтгүүлд ямар нэгэн зүйлийг биширч, итгэж үнэмшдэг хүн бол стресс тэвчил сайн байдаг. Өдөр тутмын стресст амархан өртдөггүй ийм хүмүүс нь  хүмүүсийн харилцааны хүрээлэл өргөн, амьдралдаа баяр , баясгалантай, сэтгэл хангалуун байдаг гэнэ. Өдөр бүр тогтмол дотоод сэтгэлээ төлөвшүүлэх бясалгал хийдэг хүмүүс нь өөрийн сэтгэлээ таньж, өөрийгөө өөрчилж биширч хүндэлж явдаг, үлгэр дуурайлал болсон хүнтэйгээ адилхан болно гэсэн тэр сэтгэл нь өдөр тутмын стресс болох зүйл нь өчүүхэн санагддаг байж магадгүй.

  1. Аз жаргал, стресс нь халдварлаж тархдаг.
Сэтгэц, мэдрэл, дотоод шүүрлийн сэтгүүлийн саяхны нэгэн судалгаагаар стресстэж байгаа хүнтэй хамт байхад стресс гормон болох кортизол нэмэгдэж , адилхан стресстдэг гэнэ. Тухайн стресст тарааж байгаа хүн нь хайртай хүн, гэр бүлийн гишүүн, дотно найзууд байх тусмаа тухайн сөрөг нөлөөллийг амархан хүлээж авдаг байна. Стресс нь халдварладаг гэж хэлэх судлаачид ч байгаа. Эсрэгээр жаргалтай байгаа хүнтэй хамт байхад аз жаргалын энерги нь дамждаг гэж үздэг.

  1.  Хамгийн ихээр сэтгэл гутралд ордог үе бол  18-33 нас  
「USA TODAY」- сонины Шарон Жесоны нийтлэлд амьдралдаа хамгийн ихээр сэтгэл зовниж, сэтгэл гутралд ордог үеийг судалж үзсэн байна. 18-33 насанд  стресст их өртдөг гэнэ. Ялангуяа нийгмийн хямралтай байх үед төрсөн залуу үеийнхэн нь хичээл, ажил, мөнгө, гэр бүл, хайр дурлалын асуудал зөндөө үүсч, стресстэж байдаг гэнэ. Энэ үеийн стрессийг хэрхэн яаж давахаас шалтгаалж ирээдүйн амьдрал нь өөр өөр байдаг байна.  

  1. Тархийг үнэмшүүлсэнээр хангалттай сайн унтаж амарч чад.на. 
Атлантик сэтгүүлд нойрны чанар буюу сайн унтаж амрах  нь тархи үнэн гэж хүлээж авах байдлаас  шууд хамаардаг гэсэн судалгааны талаар бичигджээ. Колумбын их сургуулийн нэгэн судалгаагаар нойр сайтай, муу байхаас үл хамаарч эмчээс Таны нойрны чанар сайн байна гэж сонсоны дараагаар биохэмнэл нь сайжирч, сайн амарч чаддаг гэж дүгнэлт гарчээ.
Сэтгэл судлал гээд сонсохоор мэргэлжлийн, ойлгоход хэцүү санагдаж байж магадгүй. Үнэндээ бол сэтгэл судлалын ухагдахуунд  аз жаргалтай болгох бодлын зарчим, амжилтанд хүрэх нууц, харилцааны арга техник, эргэн тойрны асуудлыг хэрхэн шийдэх арга барил гээд маш чухал зүйлүүд орж байдаг. Санаанд ч оромгүй хөөх гэж сонирхол татах зүйлүүд маш их байгаа.

  1. Амжилтанд хүрмээр байгаа бол өөрийн зорилго, бодлоо бусдад бүү дэлгэ 
Нийгэмд үйл ажиллагааг хэрхэн хийх талаар TED-ийн илтгэлээр нэртэй Дерик Севис –ийн нийтлэлд амжилтанд хүрмээр байгаа бол бусдад өөрийн санаа, бодлоо илэн далангүй бүү хэл гэж хэлсэн. Нью Йоркийн их сургуулийн сэтгэл судлалын багш Петер нь өөрийн бүтээлдээ Үнэндээ бол зорилго нь биелэгдсэний дараа л сэтгэл ханамжийг бий болгодог. Гэтэл бусдад түүнийгээ хэлэх нь биелэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлж тархийг хуурдаг гэж үздэг байна.  

  1.  Орчин үеийн хүүхдүүдийн санаа зовж байгаа асуудал нь 1950 аад оны сэтгэцийн өвчтэй хүмүүстэй адилхан түвшинд байна. 
Сэтгэл судлалын сэтгүүл болох Psychology Today  нийтлэлд өнөө цагийн 10-н жилийнхэн 1950 –аад оны сэтгэцийн өвчтэй хүмүүстэй адилхан түвшний сэтгэлийн санаа зовнилтой байгаа гэнэ. Энэ нь нийгмийн байдалтай шууд холбоотой. Гэрлэх нас нь оройтож, өндөр настан , ганц бие хүмүүсийн эзлэх хувь ихэссэнтэй  холбогдон өдөр тутмын стресст өртөлт их болж байгаатай холбоотой юм. Мөн интернет, цахим ертөнцийн хэрэглээ нэмэгдэж мэдээлэл авах цар хүрээ тэлэгдсэнтэй холбоотойгоор сөрөг хандлагатай мэдээлэл шууд хүлээж авч байгаа нь сэтгэл зовнил , стрессийг нэмэгдүүлж байна гэж үздэг.

  1. Их үү?  бага уу?  Таны жилийн орлого хэд байвал аз жаргалтай байх вэ?
Эдийн засгийн мэдээллийн сайтад The Wealth Report 450 мянга хүнээс авсан судалгаанд эрүүл мэнд, жилийн орлогын хамаарлын судалгааг авч дүгнэж үзэхэд их орлоготой байснаар аз жаргалтай байдаггүй гэдгийг тогтоосон байна. 2002 онд Нобелийн шагнал авсан сэтгэлийн судлалын эрдэмтэн Daniel Kahneman- судалгаагаар бол аз жаргалыг мэдрэх нь жилийн орлогонь 75,000 доллар /150 сая төг/ хүртэл л байдаг гэнэ. Заавал орлого ихтэй байлаа гээд аз жаргалтай болохгүй гэдгийг тогтоожээ. Мөнгө эд баялгаас мэдрэх сэтгэл ханамж нь хоромхон хугацааны жаргалыг өгдөг гэнэ.

Эх сурвалж: JBC.mn

Saturday, July 21, 2018

Дөрвөн энгийн үйлдлээр хүний зан чанарыг тодорхойлж болно.


Хэн нэгнийг ямар нэгэн зүйл хийхийг гуйгаад тэр хүний зан чанарыг тодорхойлж болно гэж сэтгэл зүйчид үздэг. Дараах тест нь 4 амархан даалгавартай, биелүүлэхэд маш амархан. Үр дүнгээр хүний ерөнхий зан чанарыг тодорхойлно. Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ туршиж үзээрэй, цаг ч бага орно.







Гараа түгж 
Хэрвээ баруун гарын эрхий хуруу дээр нь гарвал “2” гэж тэмдэглэ, 
зүүн гарын эрхий хуруу дээр нь гарвал “1” гэж тэмдэглэ.

Нэг нүдээ дараад хий хоосон бай онил 
Хэрвээ зүүн нүдээрээ байгаа онилж байгаа бол “1”, баруун бол “2” гэж тэмдэглэ.

Цээжин дээрээ гараа зөрүүлж барь 
Аль гар нь дээрээ гарсныг хар. Зүүн гараа баруун гар дээр тавьсан бол “1”, 
баруунаа дээр нь тавьсан бол “2”. 

Алга ташаарай 
Хэрвээ зүүн гар нь дээрээ гарвал “1”, баруунаа дээрээ гарган алгаа ташвал  “2”. 

Одоо үр дүнгээ гаргая.
«2222» — (зуун хувь баруун гартан) — түрэмгий зантай, хуучинсаг үзэлтэй, хэн нэгэнтэй маргалдахад амар бууж өгөхгүй 
«2221» — таны бусдаас ялгагдах ганц онцлог – шийдэмгий бус байдал 
«2212» — бусадтай хэл амаа амархан олдог хүн, хэнтэй ч хамаагүй. 
«2111» — тайван бус, бусдаас тусламж бүү хүс бүгдийг өөрөө хийхийг бод 
«2211» — маш ховор тохиолдох зан чанар. Та нийтэч, бас зөөлөн сэтгэлтэй 
«2122» — та аливаа зүйлд маш болгоомжтой ханддаг, бага зэрэг хүйтэн сэтгэлтэй бусдад ч бас хааяахан хүйтэн сэтгэлээ гаргаж чаддаг 
«2121» — сул дорой, өөрийгөө хамгаалж чаддаггүй тул бусдын үгэнд оромтгой 
«1112» — эрч хүчтэй, шийдэмгий, сэтгэл хөдлөмтгий 
«1222» — элбэг таарах зан чанар. Таны сэтгэл хөдлөл их, гэхдээ амьдралынхаа гол асуудлыг шийдэж чадахгүй уддаг, бусдын нөлөөнд автамтгай, бусадтай илэн далангүй учраас хүмүүс танд татагддаг. «1221» — зөөлөн сэтгэлтэй, урам зориг багатай, итгэмтгий 
«1122» — та бусадтай эвсэг, бас бага зэрэг итгэмтгий, энгийн нэгэн. Аливааг дүгнэж өөрөө өөрийгөө өөлөх дуртай. Сонирхох зүйл их ч танд цаг хангалтгүй санагддаг. 
«1121» — та маш их итгэмтгий, зөөлөн сэтгэлтэй. Та уран бүтээл туурвих ёстой хүн. 
«1111» — (зуун хувь зүүн гартан) — та аливааг тэс өөр өнцгөөс нь хардаг, хүчтэй сэтгэл хөдлөл, хувь хүн төвтэй, амиа бодомтгой. Өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд ч энэ зан чанар нь танд саад болдоггүй. 
«1212» — сэтгэлийн хатуужилтай, шулуун шударга, зөрүүд, тавьсан зорилгодоо хүрч байж л санаа нь амарна. 
«1211» — бага зэрэг хаалттай, өөрөө өөрийгөө өөлдөг, тийм учраас дотно найз олон байхгүй, гэхдээ сэтгэлийн хатуужилтай, аливаа бэрхшээл таны зүрхийг мохоох нь юу  л бол. 
«2112» — та маш амархан шинэ найзтай болдог, хөгжилдөх дуртай

Эх сурвалж: news.xopom.com

Темперамент тодорхойлох ТЕСТ

Темперамент (Латины temperameotum) бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар болно. Өөрөөр хэлбэл бидний сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд зүй тогтолт харьцаа, мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог юм.

Ингээд темперамент тодорхойлох тестийг танилцуулж байна.

Асуултуудыг сайтар уншаад өөртөө байгаа бодит шинжийн ард тиймүгүй гэж хариулаарай.
Холерик темпераментийн хэв шинж
1. Тогтворгүй байнгад хөдөлгөөнтөй гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2. Омогтой огцом ууртай.
3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4. Шийдэмгий санаачилгатай.
5. Зөрүүд.
6. Маргаан цэцэнд дийлэх дуртай.
7. Үе үе түргэн ажилладаг.
8. Хүмүүстэй харьцахдаа шууд шулуун хурц.
9. Азаа үзэх дуртай.
10. Өсөрхөж уурлах нь түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтөй огцом түргэн хэл яриатай.
12.Хэрүүлч зодоонч.
13.Бусдын дутагдалыг тэвчиж чаддаггүй.
14.Түрэмгий дээрэлхүү.
15.Гар нүүрний хөдөлгөөн ихтэй.
16.Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17.Шинэ зүйлд дасахдаа удаан.
18.Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19.Алхаа гишгээ огцом түргэн.
20.Ааш зан нь эрс амархан өөрчлөгддөг.
Сангвиник темпераментийн хэв шинж
1. Хөгжилтөй баяр баясгалантай тачигнатал чанга хөхөрдөг.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.
Флегаматик темпераментийн хэв шинж
1. Эмх журамтай нямбай.
2. Юманд ул суурьтай ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй дуу цөөн.
6. Сэтгэлийн хөдөлгөөн дөлгөөн.
7. Тайван бөгөөд удаан нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн зүйлээ дуусгадаг.
10. Хүч чадлаа хий зүйлд зориулдаггүй.
11. Амьдралын хэв журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэл хөдлөлөө амархан барьдаг.
13. Сайшаал шүүмжлэлд эмзэг биш.
14. Өөрийгөө муулахад үл эмзэглэдэг.
15. Сонирхол харилцаа тогтвортой.
16. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харьцдаг.
18. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлонд тэсвэртэй ханддаг.
20. Ууртай.
Меланхолик темпераментийн хэв шинж
1. Ичимхий бүрэг.
2. Шинэ зүйлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүнтэй холбоо тогтоохдоо муу.
4. Өөрийн хүчинд итгэхгүй эргэлздэг.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил бүтэхгүй тохиолдолд амархан сэтгэлээр унадаг.
7. Бодлогоширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан ярьдаг.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Муулах магтахад маш мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүнд өндөр шаардлага тавьдаг.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг .
16. Хэт гомдомтгой.
17. Нийтэч биш .
18. Идэвхи санаачлага бага бүрэг.
19. Дуулгавартай хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дуртай.
Тухайн темпераментийн асуултуудад 16-20 удаа  ТИЙМ гэж хариулсан бол та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв ТИЙМ гэсэн хариулт 11-15 байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 удаа ТИЙМ гэсэн байвал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ.
Эх сурвалж: www.setgel.org