Сонирхолтой сэтгэл зүй 1
- Дуу хөгжим, сэтгэл хөдлөл, ой тогтоолт нь харилцан холбогддог.
Дуу хөгжим нь ой тогтоолттой амархан холбогддог гэдгийг мэдэрсэн хүмүүс олон байдаг байх.Тэр мэдрэмж тань зөв юм. Америкийн их сургуулийн нэгэн оюутан нь тэмдэглэл бичингээ 1 сарын туршид туршилт хийсэн байна. Үр дүнгээр аз жаргалтай, гунигтай , уйтгартай гэх мэт сэтгэлзүйн өөрчлөлттэй үед сонссон дуу хөгжим нь тархинд гүн хоногшиж үлддэг гэдгийг ойлгосон байна. Өмнө нь сонссон дуу хөгжим, хөгжмийн аялгуу нь тухайн үеийн сэтгэлийн мэдрэмжтэй холбогдож, удаан хугацааны ой болж хадгалагддаг. Хамгийн дуртай дуу нь тухайн хүн хамгийн ихээр баярласан мөчид анх сонссон дуу байдаг гэнэ.
- Эрч хүчтэй аялгуут дуу сонсвол нь харах ертөнц тань тэлнэ.
Дуу хөгжим, сэтгэл судлалтай хүчтэй холбогддог.Орландын Горниген их сургуульд сэтгэл хөдлөлийн зураг ашигласан туршлагаар хөгжилтэй хөгжмийг сонсох үед инээсэн зураг руу анхаарал хандагддаг. Энэ нь өнөөг хүртэлх хийгдсэн ижил төрлийн туршилтыг үндэслээд харааны мэдээлллийг хүлээж авах тархины өвөрмөц чанартай холбоотой гэж үзсэн. Эсрэгээр гунигтай дуу сонсоход инээмсэглэл төрхийн зураг нь бага зэргийн гунигтай юм шиг харагддаг гэнэ. Мэдээж хөгжим сонсохоор дотоод сэтгэл ч гэсэн дагаад өөрчлөгддөг. Сэтгэлээр унасан үед аз жаргал, эрч хүчтэй , цоглог ритмтэй хөгжмийг сонсвол сэтгэл санаа ч гэсэн дагаад өөрчлөгддөг гэнэ.
- Мөнгөө бусдын төлөө зарцуулахад аз жаргалын мэдрэмж нэмэгддэг гэнэ
Элизабет мөн Майкл Ноутон нарын бичсэн Аз жаргалын мөнгө нэртэй номонд нэгэн туршилтийн талаар бичигдсэн байдаг. Америкийн хэлний сургууль, Харвард Скюар сургуулийн эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж гаргасан дүнгээр өөрийнхөө төлөө биш бусдын төлөө мөнгөө зарцуулахад илүү сэтгэл ханамж, баяр баясал нэмэгддэг болох нь тогтоогджээ.Эд зүйлд мөнгөө зарцуулахаас илүү хэн нэгэнд тусламж үзүүлэх, хэн нэгнийг баярлуулахад мөнгөө зориулахад хэн нэгнээр үнэлүүлсэн мэдрэмж төрж өөрийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг гэнэ. Ингэж үүссэн харилцаа ч аз жаргалыг харилцааг нэмэгдүүлэхд гол нөлөөлөл үзүүлдэг гэнэ.
- Итгэл үнэмшлээр хүний сэтгэл аврагддаг. Хүнд сэтгэлээ даатгах үнэт зүйл байх хэрэгтэй
Америкийн сэтгэц судлалын нэгэн сэтгүүлд ямар нэгэн зүйлийг биширч, итгэж үнэмшдэг хүн бол стресс тэвчил сайн байдаг. Өдөр тутмын стресст амархан өртдөггүй ийм хүмүүс нь хүмүүсийн харилцааны хүрээлэл өргөн, амьдралдаа баяр , баясгалантай, сэтгэл хангалуун байдаг гэнэ. Өдөр бүр тогтмол дотоод сэтгэлээ төлөвшүүлэх бясалгал хийдэг хүмүүс нь өөрийн сэтгэлээ таньж, өөрийгөө өөрчилж биширч хүндэлж явдаг, үлгэр дуурайлал болсон хүнтэйгээ адилхан болно гэсэн тэр сэтгэл нь өдөр тутмын стресс болох зүйл нь өчүүхэн санагддаг байж магадгүй.
- Аз жаргал, стресс нь халдварлаж тархдаг.
Сэтгэц, мэдрэл, дотоод шүүрлийн сэтгүүлийн саяхны нэгэн судалгаагаар стресстэж байгаа хүнтэй хамт байхад стресс гормон болох кортизол нэмэгдэж , адилхан стресстдэг гэнэ. Тухайн стресст тарааж байгаа хүн нь хайртай хүн, гэр бүлийн гишүүн, дотно найзууд байх тусмаа тухайн сөрөг нөлөөллийг амархан хүлээж авдаг байна. Стресс нь халдварладаг гэж хэлэх судлаачид ч байгаа. Эсрэгээр жаргалтай байгаа хүнтэй хамт байхад аз жаргалын энерги нь дамждаг гэж үздэг.
- Хамгийн ихээр сэтгэл гутралд ордог үе бол 18-33 нас
「USA TODAY」- сонины Шарон Жесоны нийтлэлд амьдралдаа хамгийн ихээр сэтгэл зовниж, сэтгэл гутралд ордог үеийг судалж үзсэн байна. 18-33 насанд стресст их өртдөг гэнэ. Ялангуяа нийгмийн хямралтай байх үед төрсөн залуу үеийнхэн нь хичээл, ажил, мөнгө, гэр бүл, хайр дурлалын асуудал зөндөө үүсч, стресстэж байдаг гэнэ. Энэ үеийн стрессийг хэрхэн яаж давахаас шалтгаалж ирээдүйн амьдрал нь өөр өөр байдаг байна.
- Тархийг үнэмшүүлсэнээр хангалттай сайн унтаж амарч чад.на.
Атлантик сэтгүүлд нойрны чанар буюу сайн унтаж амрах нь тархи үнэн гэж хүлээж авах байдлаас шууд хамаардаг гэсэн судалгааны талаар бичигджээ. Колумбын их сургуулийн нэгэн судалгаагаар нойр сайтай, муу байхаас үл хамаарч эмчээс Таны нойрны чанар сайн байна гэж сонсоны дараагаар биохэмнэл нь сайжирч, сайн амарч чаддаг гэж дүгнэлт гарчээ.Сэтгэл судлал гээд сонсохоор мэргэлжлийн, ойлгоход хэцүү санагдаж байж магадгүй. Үнэндээ бол сэтгэл судлалын ухагдахуунд аз жаргалтай болгох бодлын зарчим, амжилтанд хүрэх нууц, харилцааны арга техник, эргэн тойрны асуудлыг хэрхэн шийдэх арга барил гээд маш чухал зүйлүүд орж байдаг. Санаанд ч оромгүй хөөх гэж сонирхол татах зүйлүүд маш их байгаа.
- Амжилтанд хүрмээр байгаа бол өөрийн зорилго, бодлоо бусдад бүү дэлгэ
Нийгэмд үйл ажиллагааг хэрхэн хийх талаар TED-ийн илтгэлээр нэртэй Дерик Севис –ийн нийтлэлд амжилтанд хүрмээр байгаа бол бусдад өөрийн санаа, бодлоо илэн далангүй бүү хэл гэж хэлсэн. Нью Йоркийн их сургуулийн сэтгэл судлалын багш Петер нь өөрийн бүтээлдээ Үнэндээ бол зорилго нь биелэгдсэний дараа л сэтгэл ханамжийг бий болгодог. Гэтэл бусдад түүнийгээ хэлэх нь биелэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлж тархийг хуурдаг гэж үздэг байна.
- Орчин үеийн хүүхдүүдийн санаа зовж байгаа асуудал нь 1950 аад оны сэтгэцийн өвчтэй хүмүүстэй адилхан түвшинд байна.
Сэтгэл судлалын сэтгүүл болох Psychology Today нийтлэлд өнөө цагийн 10-н жилийнхэн 1950 –аад оны сэтгэцийн өвчтэй хүмүүстэй адилхан түвшний сэтгэлийн санаа зовнилтой байгаа гэнэ. Энэ нь нийгмийн байдалтай шууд холбоотой. Гэрлэх нас нь оройтож, өндөр настан , ганц бие хүмүүсийн эзлэх хувь ихэссэнтэй холбогдон өдөр тутмын стресст өртөлт их болж байгаатай холбоотой юм. Мөн интернет, цахим ертөнцийн хэрэглээ нэмэгдэж мэдээлэл авах цар хүрээ тэлэгдсэнтэй холбоотойгоор сөрөг хандлагатай мэдээлэл шууд хүлээж авч байгаа нь сэтгэл зовнил , стрессийг нэмэгдүүлж байна гэж үздэг.
- Их үү? бага уу? Таны жилийн орлого хэд байвал аз жаргалтай байх вэ?
Эдийн засгийн мэдээллийн сайтад The Wealth Report 450 мянга хүнээс авсан судалгаанд эрүүл мэнд, жилийн орлогын хамаарлын судалгааг авч дүгнэж үзэхэд их орлоготой байснаар аз жаргалтай байдаггүй гэдгийг тогтоосон байна. 2002 онд Нобелийн шагнал авсан сэтгэлийн судлалын эрдэмтэн Daniel Kahneman- судалгаагаар бол аз жаргалыг мэдрэх нь жилийн орлогонь 75,000 доллар /150 сая төг/ хүртэл л байдаг гэнэ. Заавал орлого ихтэй байлаа гээд аз жаргалтай болохгүй гэдгийг тогтоожээ. Мөнгө эд баялгаас мэдрэх сэтгэл ханамж нь хоромхон хугацааны жаргалыг өгдөг гэнэ.
Эх сурвалж: JBC.mn
No comments:
Post a Comment